-
---1-р сарын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх нээгдлээ. Жил гаран яригдаж буй Роналдо-гийн Реал руу чиглэсэн наймаа энэ 1-р сарын цонхоор явагдах тухай шуугиж байсан боловч Роналдо МЮТВ-д өгсөн ярилцлагандаа "Би энд үлдэхийг хүсч байна." гэсэн өгүүлбэрээрээ лав л 1 сард явахгүй гэдгээ баталсан.
---Харин одоо Юнайтед Сербийн залуу хөлбөмбөгчдөөр хүчээ сэлбэн авлаа. Тэдгээр нь Partizan Belgrade-аас ирсэн Zoran Tosic, Adem Ljajic нар юм. Zoran Tosic (зураг дээр баруун гар тал) нь 21 настай бөгөөд жигүүрийн хагас хамгаалагч бөгөөд 14 дугаартай тоглох юм байна. Харин 17 настай Adem Ljajic (зураг дээр зүүн гар тал) нь хагас хамгаалагч бөгөөд яг албан ёсоор улирал дууссаны дараа ирэх юм байна.
---Хэвлэлийн бага хурал ирэх долоо хоногт болох бөгөөд Юнайтедын солилцоо наймааны талаар Фергусон "Энэ наймаагаар манай энэ улиралын солилцоо дуусгавар болж байгаа. Бид энэ улиралд дахин солилцоо наймаа хийхгүй." гэж мэдэгджээ.
Сербийн хүчээр сэлбэгдэв.
23:01 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл, Клубын мэдээлэл |
This entry was posted on 23:01 and is filed under Бусад мэдээлэл , Клубын мэдээлэл . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 СЭТГЭГДЭЛ-ЭЭ ҮЛДЭЭХ:
Post a Comment