-
--- Удаан мэдээ бичсэнгүй ээ. Өвлийн солилцоо наймааны цонх хаагдаад хэдхэн хонож байна. Олон багууд солилцоо наймаа хийснээс дуулиан шуугиан тарьсан нь Premier League -ийн эргэн тойронд болсон юм. Цонх хаагдахын өмнөхөн хийгдсэн наймаанууд дуулиантай байлаа.
Үүнд:
--- Андрей Аршавин ОХУ-ын Санкт Петербург хотын Зенит клубээс Английн Арсенал руу ирсэн нь шуугиан тарив. Тэрээр Зенит клубт 231 тоглолтонд оролцон тоглохдоо 51 гоолыг хийсэн мөн ОХУ- ын шигшээ багтаа 2002 оноос эхлэн 41 тоглолтонд тоглож 15 гоолыг тус тус хийжээ. Тэрээр Арсеналд 23 дугаартай тоглоно.
--- Харин Лондоны Челсичүүд хуучин дасгалжуулагчынхаа багаас 'Интерт ирээд удаагүй байсан' Португаль тоглогч Рикардо Кюрезма-г улирал дуустал зээлээр авч тоглуулахаар боллоо. Тэрээр Челсид 7 дугаарыг өмсөнө.
--- 2008 оны зун Ливерпуль клуб Тоттенхамаас нэгэн шилдэг тоглогчыг авсан нь Робби Кеане байлаа. Тэрээр Ливерпульд 19 тоглолтонд оролцож 5 гоол хийсэн багагүй амжилт байв. Гэвч түүний Ливерпуль дэх кареер богино байжээ. Өнгөрсөн 2-р сарын 2нд тэрээр хойд Лондондоо буцан ирж, Тоттенхамтайгаа ахин 4 жилийн гэрээг байгууллаа.
---
Premier League Transfers
21:47 | Мэдээний ангилал/News about: Barclays Premier League |
This entry was posted on 21:47 and is filed under Barclays Premier League . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 СЭТГЭГДЭЛ-ЭЭ ҮЛДЭЭХ:
Post a Comment