.
2010.11.30
Upton Park
11:20 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл, Тоглолтын highlight-ууд | 3 Comments
-
11:11 | Мэдээний ангилал/News about: Barclays Premier League, Тоглолтын highlight-ууд | 1 Comments
15:32 | Мэдээний ангилал/News about: Barclays Premier League, Тоглолтын highlight-ууд | 9 Comments
---
2010.04.09Хавиер Эрнандэз, энэ залууг өчигдөр манайхан эгнээндээ нэгтгэх болсноо зарлалаа. Тэрээр одоогийн байдлаар Мексикийн Чивас багт тоглодог бөгөөд тэр клубийн эрүүл мэндийн шалгалтанд ороод тэнцснээр манайхан авахаар болжээ. Одоо тэр Иx Британид ажиллах зөвсхөөрөл авах хэрэгтэй байгаа бөгөөд жаахан бичиг цаасны ажил үлдээд байна. Тэрээр клубтээ нийт 64 тоглолт хийснээс 24 гоол, улсийнхаа шигшээ багт 4 тоглосноос 4 гоол оруулсан юм байна. Манай босс түүний тухай, "Би Чивастай хэлэлцээрт хүрч энэ чадварлаг залуу довтлогчийг эгнээндээ нэгтгэсэндээ маш иx баяртай байна. Бид түүнийг энэ зун маш баяртайгаар угтах болно. Бид 7 сард Мексикт анхны тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байгаа."
Chicharito-ийн тухай
Бүтэн нэр: Хавиер Эрнандэз
Төрсөн он сар өдөр: 1988.06.01
Төрсөн газар: Guadalajara, Jalisco
Өндөр: 1.72m
Тоглодог байрлал: Довтлогч
Клуб: Гуадалажара буюу Чивас
11:52 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл, Клубын мэдээлэл | 0 Comments
12:26 | Мэдээний ангилал/News about: UEFA Champions League, Бусад мэдээлэл, Тоглолтын highlight-ууд | 2 Comments
---
2010.04.07Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр манай гол хамгаалагч Видич-ийг ирэх зунаас юнайтэд-ийг орхих болно гэж цуурсаар байна. Гэвч манай хүн энэ яриаг үгүйсгэн Би хэзээч Реал мадрид руу явмаар байна гэж хэлээгүй, би чөтгөрүүдтэй ядаж 2012 он хүртэл хамт байх болно харин тэрний дараа юу болохыг мэдэхгүй гэсэн хариулт өгч сэтгүүлчдийн амыг тагласан юм байна. Гэхдээ би явахгүй явахгүй гэж байгаад явчихдаг зарим тоглогчид байсан учраас энэ хариултын баталгааг цаг хугацаа харуулах нь дамжиггүй ээ. Солилцоо наймааны сониноос сонирхуулахад Реалын Бэнзема-г манайхан зээлээр авахаар сонирхож байгаа боловч АС Милан манайханд саад болохоор түүнийг Пато-гоороо сольж авахаар хөөцөлдөж байгаа юм байна.
06:22 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл | 0 Comments
---
2010.04.06Манчестер юнайтэд энэ тоглолтонд Рүүнийг гаргаж ийм аз туршсан зүйл хийхгүй гэдэгт Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло итгэлтэй байгаа гэнэ. Гэхдээ Капэлло-гийн шийдвэр биш учраас хараад суухаас өөр арга тэрэнд байхгүй. Аль хэдийн Каррингтон бэлтгэлийн талбайд ирсэн гэх Рүүний-гийн хувьд тоглох 40%-ийн магадлал Английн шигшээ багийн дасгалжуулагчын санааг чилээж байгаа ч, Капелло-гийн зөвлөхүүд тоглогчийн тухай клубээс авсан мэдээлэл дээрээ үндэслэн түүнийг тоглохуулахгүй байх гэсэн найдвараа батлаж байгаагаа хэлсэн байна.
Мөн Гари Нэвилл, "бид 1 гоолыг айлын талбай дээр хийж чадсан, 2-1 бол тийм ч муу үр дүн биш. Бид хамгийн сайнаараа тоглож чадаагүй боловч өмнө бид лигийн цомийн тоглолтонд Сити-д 2-1ээр хожигдоод талбай дээрээ авчраад хожиж л байсан. Тиймээс бидэнд ийм л үр дүн хэрэгтэй" гэсэн байна.
14:57 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл | 0 Comments
20:03 | Мэдээний ангилал/News about: Barclays Premier League, Тоглолтын highlight-ууд | 1 Comments
Tа бүхэн намайг дэмжиж блогийг минь үзэж, санал сэтгэгдлээ илэрхийлж, хөлбөмбөгийн гайхамшигийг мэдэрнэ гэдэгт итгэж байна. Надтай холбоо барихийг хүсвэл доорх хаягаар захиа бичээрэй.
GLORY GLORY MAN UNITED!
peegi@manunited.fcmail.co.uk
2007-2010 ~There's only ONE UNITED!~
Unofficial 'Manchester United' blog page~Peegi~
© Manchester United logo and names are copyright and trademark of Manchester United Limited. Nike logo and total 90 logo are trademarks of Nike. Photographs are copyright of Getty Images and other sources.