---
2010.04.09Хавиер Эрнандэз, энэ залууг өчигдөр манайхан эгнээндээ нэгтгэх болсноо зарлалаа. Тэрээр одоогийн байдлаар Мексикийн Чивас багт тоглодог бөгөөд тэр клубийн эрүүл мэндийн шалгалтанд ороод тэнцснээр манайхан авахаар болжээ. Одоо тэр Иx Британид ажиллах зөвсхөөрөл авах хэрэгтэй байгаа бөгөөд жаахан бичиг цаасны ажил үлдээд байна. Тэрээр клубтээ нийт 64 тоглолт хийснээс 24 гоол, улсийнхаа шигшээ багт 4 тоглосноос 4 гоол оруулсан юм байна. Манай босс түүний тухай, "Би Чивастай хэлэлцээрт хүрч энэ чадварлаг залуу довтлогчийг эгнээндээ нэгтгэсэндээ маш иx баяртай байна. Бид түүнийг энэ зун маш баяртайгаар угтах болно. Бид 7 сард Мексикт анхны тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байгаа."
Chicharito-ийн тухай
Бүтэн нэр: Хавиер Эрнандэз
Төрсөн он сар өдөр: 1988.06.01
Төрсөн газар: Guadalajara, Jalisco
Өндөр: 1.72m
Тоглодог байрлал: Довтлогч
Клуб: Гуадалажара буюу Чивас
Мөрөөдлийн биелэл
11:52 | Мэдээний ангилал/News about: Бусад мэдээлэл, Клубын мэдээлэл |
This entry was posted on 11:52 and is filed under Бусад мэдээлэл , Клубын мэдээлэл . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 СЭТГЭГДЭЛ-ЭЭ ҮЛДЭЭХ:
Post a Comment